Хятадын эрх баригчид БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны нийслэл Лхасын ойролцоох буддын шашны лам нарт Дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил тавихыг зөвшөөрчээ. Энэхүү хориг 17 жилийн турш хатуу хэрэгжиж эхэлсэн юм. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Түвдийн өөртөө засах оронтой зэргэлдээ оршдог Цинхай мужийн удирдлага хийдүүдэд Далай ламын зургийг харуулахаар тавихыг хориглосон хоригийг цуцлах боломжийг судлаж байгаа гэлээ.
Мөн БНХАУ-ын төвийн болон орон нутгийн эрх баригчдын тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа буддын шашны хийдүүдийг цагдаагийн зүгээс хянах хяналтыг сулруулах төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа аж.
Ши Жинпин БНХАУ-ын даргаар томилогдсоноос хойш шашны бодлогыг зөөлрүүлж эхэллээ хэмээн барууны хэвлэлүүд бичжээ. 2009 оноос хойш 120 гарй төвд лам Хятадын хатуу бодлогыг эсэргүүцэн зулын гол болжээ.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (2)