АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Африкийн орнууд дахь айлчлал үргэлжилж байна. Тэрээр айлчлалынхаа хажуугаар өчигдөр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэр бүлийнхэнтэй Йоханнесбургт уулзжээ. Мөн тэрээр нийслэл Претори хотын эмнэлэгт нөхрийгөө сахин хонож буй эхнэртэй нь утсаар ярьж, Манделагийн биеийн байдлыг сурагласан байна. Б.Обама мөн Манделагийн хоригдож байсан Роббен арлын шоронд зочлох юм байна. 94 настай Нельсон Манделад хурдан эдгэхийг хүссэн Барак Обама Совето хотод залуучуудад зориулсан илтгэл тавьжээ.
Д.Идэр
























































