
Энэ тухай Эквадорын Ерөнхийлөгч Рафаел Корреа мэдээлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Бен Родес дэд ерөнхийлөгчийг Эквадортой холбогдож хоёр орны харилцааны талаар ярилцсан нь үнэн гэжээ. Гэсэн ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Эквадорын Ерөнхийлөгчийн мэдээлснээр Эдвард Сноудены орогнол хүссэн хүсэлт ирсэн боловч тус улсын хуулийн дагуу асуудлыг хэлэлцэх боломжгүй байгаа аж. Учир нь орогнол хүсэгч нь Эквадорын газар нутагт өөрийн биеэр ирсэн байх ёстой юм байна. Ерөнхийлөгч Рафаел Корреа “Хэрвээ Сноуден манай улсад ирвэл бид зоригтой бас болгоомжтой шийдвэр гаргана” гэсэн байр суурьтай байна хэмээн мэдээллээ.
Д.Идэр