Хорват улс Европын холбоонд элсэж, 28 дахь гишүүн орон болжээ. Энэхүү үйл явдлыг нийслэл Загреб хотын иргэд сүр дуулиантайгаар тэмдэглэж байна. Хорватыг Европын холбооны гишүүн болсон тухай шөнийн 22 цагт зарлахад салют буудуулж эхэлсэн байна. Европын комиссын ерөнхийлөгч Жөүс Мануэл Барросо “Европын холбоод тавтай морил” хэмээн хорват хэлээр тус улсын ард түмэнд хэлжээ. Мөн Хорватын Ерөнхийлөгч Айво Жосиповик энэ бол түүхэн үйл явдал хэмээн зарласан байна.
Тус улсыг Европын холбооны гишүүнээр баталсан нь тусгаар тогтнолын төлөөх аймшигт дайнаас 20-иод жилийн дараа тохиолоо. Хорват улс 10 жилийн өмнө холбооны гишүүн орон болох хүсэлт гаргасан юм.
Д.Идэр
























































