Саудын Арабын шүүх долоон кибер тэмцэгчид бослогдод өдөөн турхирсан хэмээн буруутгаж 5-10 жилийн ял оноосон байна. Дээрх хүмүүс тэмцлээ ихэвлэн Фэйсбүүк сүлжээ сайтаар явуулж байжээ. Кибер тэмцэгчид 2011 оны хоёрдугаар сард шийтийн шашны нөлөө бүхий лам Тавфик ал Америйг баривчилсныг эсэргүүцэж байсан юм. Долоон эрэгтэйг өнгөрсөн жилийн есдүгээр сард баривчилсан бөгөөд шүүх ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн байна. Тэмцэгчид хэдийгээр жагсаалд биечлэн оролцоогүй ч нийгмийн сүлжээ сайт хэрэглэгчдийг оролцохыг уриалж байсан хэмээн шүүхээс мэдээлжээ.
Энэ нь Саудын Арабын онлайн харилцааг эсэргүүцсэн бодлогын хамгийн сүүлийн алхам болоо хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна.
Д.Идэр
























































