Пакистаны Куетта, Пешавар хотуудад дараалан халдлага гарснаар 45 хүн амиа алдаж, олон арван хүн шархджээ. Куетта хотын шийтүүдийн дүүрэгт болсон амиа егүүтгэгчийн дэлбэрэлтэд 28 хүн амиа алдсан бол Пешаварын дэлбэрэлтэд 17 хүн амиа алдаж 40 гаруй хүн бэртэж гэмтжээ.Халдлага Ерөнхий сайд Наваз Шариф терроризмтой тэмцэх шинэ ажиллагаа эхлүүлэх амлалт өгсний дараа болсон байна.
Өчигдрийн халдлагыг хэт даврагчид эсвэл шашны бүлэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй байна гэлээ.
Д.Идэр
























































