Сенегалын цагдаа Чад улсын экс Ерөнхийлөгч Хиссен Хабрег баривчилсан тухай “BBC” мэдээллээ. Сүүлийн арваад жил Сенегалд амьдарсан Хиссен Хабрег ерөнхийлөгчөөр суусан найман жилийн хугацаандаа харгис бодлого явуулсан хэмээн интерполоор хайж байсан юм.Хиссен Хабрегийн хуульчийн мэдээлснээр хагас цэрэгжсэн цагдаа нар түүнийг өчигдөр Дакар хотын гэрээс нь баривчилсан бөгөөд хаашаа авч яваагаа хэлээгүй гэжээ.
1990 онд засгаас унасан 70 настай Хиссен Хабре цагаачлан ирснээсээ хойш буюу 2005 оноос Сенегалд гэрийн хорионд амьдарч байсан юм. Тэрээр өөрийг нь эсэргүүцсэн 10 мянга гаруй хүнийг харгисаар хөнөөжээ.
Өнгөрсөн жил НҮБ-ын Олон улсын шүүх түүнийг баривчилж, хэргийг нь шүүх үүргийг Сенегалд өгч байсан удаатай.
Д.Идэр
























































