Угандагийн нийслэл Кампала хотын захад шатахуун тээвэрлэж явсан цистерн дэлбэрснээр багадаа 29 хүн амиа алджээ. Ачааны машин суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас гал гарч дэлбэрэлт үүссэн хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Ням гарагт шилжих шөнө болсон ослоор амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн үзжээ. Учир нь тухайн үед 30 гаруй хүн амиа алдаж 200 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлж байсан юм. Тиймээс эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн зарим нь биеийн байдал сайнгүй байгааг анхааруулжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Иовери Кагута Мусевени амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Холбогдох албаны хүмүүс хэргийг мөрдөж эхэлсэн байна.
Д.Идэр


























































