Өвөр Монголын Ордос хотын нутгаар их хэмжээний ширүүн бороо орсны улмаас зарим мужууд үерт автаад байна. Мөн ойрын өдрүүдэд БНХАУ-д орсон ширүүн борооноор нийтдээ 14 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээлжээ. Өчигдрийн мэдээллээр Ордос хотод найман хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон байна. Ордосын зарим хэсэгт бороотой зэрэгж мөндөр орсон байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ширүүн бороо Хятадын хойд хэсгийн нутгаар ням гаргаас маргааш хүртэл үргэлжилнэ гэжээ.
Эрх баригчид орон нутгийн удирдлагуудад хяналтыг сайжруулж, шаардлагатай бол аюултай бүсээс оршин суугчдыг цаг тухайд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байж анхаарал сэрэмжтэй ажиллахыг даалгасан байна. Мөн зарим бүс нутгуудад загасчлахыг хориглож, цөөн тооны боомтыг хаасан байна.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (2)