Нигерийн Ондо муж улсын баруун өмнөд хэсэгт орших Акуре хотын шоронгоос өчигдөр 175 хоригдол оргожээ. Буутай этгээдүүд шорон луу дайрсны улмаас энэхүү үйл явдал болсон байна. Шоронгийн даргын мэдээлснээр нэг км-ийн цаана армийн бригад байхад ийм халдлага үйлдсэн нь зоригтойдоо биш нэлээд өмнөөс сайтар төлөвлөснийх гэжээ.
Халдлагын үеэр шоронгийн нэг харгалзагч шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Халдагчдын тоог мэдээлээгүй байгаа ч тэд харгалзагчдыг сүрдүүлэн үе үе хий буудаж байсан аж.
Д.Идэр
























































