Өнгөрсөн лхагва гарагт БНХАУ-ын Шинжаан Уйгарт үндэстэн хоорондын мөргөлдөөн болсноор 35 хүн амиа алдсан билээ. Энэ мөргөлдөөнөөс хойш тус бүс нутаг эмх замбараагүй байдалтай өнөөдрийг хүрлээ. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт л гэхэд мотоцикль унаж, хутга барьсан 100 хүн Хотан дүүргийн цагдаагийн газарт халдсан гэв. “Сяньхуа” агентлагийн мэдээлснээр босогчид хэт даварч байгаа тул Ерөнхийлөгч Ши Жинпинээр ахлуулсан хурлаар бослогыг хүчээр дарах санал гарсан гэжээ. Коммунист намын зүтгэлтэн Ю Жөншений мэдээлснээр мөргөлдөөнийг террорист халдлага хэмээн үзэж цэргийн хүчээр дарахаар шийдвэрлэжээ. Мөн Шинжааны нийслэл Өрөмч хотод 24 цагийн цэргийн харуул хамгаалалт гаргах талаар хэлэлцэж байгаа аж.
Эрх баригчийн хэлсэнчлэн бослогод холбогдож, терррист халдлага үйлдэж буй этгээдүүдэд хатуу ял онооно гэсэн байна.
Барууны хэвлэлүүдийн бичсэнээр Хятадын эрх баригчид бослогыг дарах үйл ажиллагаандаа аль хэдийн орсон бөгөөд Өрөмч хотод олон мянган цэрэг, танкаар гудамжуудыг бүсэлж байгаа аж.
Шинжаан Уйгарт үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс болж ийм төрлийн бослого ихээхэн гардаг юм. Уйгар үндэстэн хүн амын 45 хувийг эзэлдэг хэдий ч эрт үед газар нутгийг нь эзэлсэн Хятадын Хан үндэстэн тус нутагт олноор ирж соёл, харилцааны ялгаа үүсэх болжээ.
Д.Идэр



































































Сэтгэгдэл (4)