АНУ-ын Аризона мужийн төв хот Фениксийн баруун хойд хэсгийн нутагт гарсан хээрийн түймрийг халуун салхи өчигдөр улам асаасан байна. Түймэр ширүүссэний улмаас тэнд ажиллаж байсан 19 гал сөнөөгч амиа алджээ. Хээрийн түймрийг сүүлийн 30 жилд АНУ-ын түүхэнд хамгийн олон хүний амийг авсан хэмээн тодорхойлж байна. Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн түймэр ням гарагт 2000 акр эдлэн газрыг хамраад байсан юм. Эрх баригчид ойролцоох нутгийн 50 гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгөөд байна. Улангассан түймрийг унтраахаар 200 гал сөнөөгч ажиллаж байна. Тэдэн дээр нэмж 130 гал сөнөөгчийг шаардлатай төхөөрөмжийн хамт илгээжээ.
Д.Идэр
























































