Өнөөдөр ШШГЕГ-аас хорих 407 дугаар ангид нярайн шинэ байр ашиглалтанд орж байгаатай холбоотой сэтгүүлчдийг эмэгтэйчүүдийн хорих ангийн нөхцөл байдалтай танилцуулсан юм. Энэ үеэр 2 сартай хүүхэдтэйгээ хамт танхайн хэргээр ял эдэлж байгаа хоригдогчоос хэдэн зүйлийг тодрууллаа.-Нярайн шинэ байртай боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Бид хэчнээн алдаад ороод ирсэн ч бидний хүүхдийг бодоод ял эдэлж байгаа зооноос гаргаж эрүүл орчинд хүүхдээ өсгөх байр бэлдэж өгсөнд баяртай байна. Эмэгтэйчүүдийн хорих шинэ байранд шилжиж ирэхэд нярайн байр гэж байхгүй эмнэлэгт тусдаа өрөөнд байлгадаг байсан. Энэ байранд орсноор хорих ангиас гадна, арай өөр нөхцөлд хүүхэд өсөх боломж бүрдсэн. Сэтгэл санааны хувьд ч арай л өег байна.
-Өмнө нь орчин нөхцөл ямар байсан бэ?
-Зоон дотор байсан болохоор ялтнуудтайгаа адилхан л амьдарч байсан. Одоо бол шал ондоо болж байна.
-Хүүхэд чин хэдэн сартай вэ?
-Одоо манай хүүхэд хоёр сартай.
-Охиндоо ямар нэр өгсөн бэ?
-Учрал гэх нэр өгсөн байгаа.
-Гэрээс чинь эргэлт ирдэг үү?
-Байнга. Долоо хоног бүр ирдэг.
-Хүүхэд өвдөхөд эмчийн хяналт, эмнэлгийн үйлчилгээ хэр байна?
-Эмчийн хяналтанд сайн орж байгаа. Манай хорих анги өрхийн эмнэлэгтэй холбоотой байдаг болохоор сар сард нь ирээд вакцин хийчихдэг.
-Хоригдож буй хүмүүс өдөрт ажил хийдэг байгаа. Та нарын хувьд?
-Бид хүүхдээ л харах, асрах үүрэгтэй. Ангиас ийм, тийм ажил хий гэсэн шахалт байдаггүй.
-Одоо хүүхдээ нэг ой хүрэнгүүт асран хамгаалагч руу нь явуулна. Энэ дээр ямар бодолтой байна?
-Хорих ангийн дарга жил зургаан сар болтол нь ял хойшлуулах талаар ярьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь хэрэгжвэл хүүхэдтэйгээ жил, зургаан сар хамт байх болно.
-Өөрөө хэдэн жилийн ялтай вэ?
-Гурван жилийн ял авсан.
-Ямар хэргээр?
-Танхайн хэргээр орж ирсэн.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)