БНХАУ-ын цэргүүд Бутаны газар нутагт дайран орсон талаар Энэтхэгийн “Times Now” сонин мэдээллээ. Сонины мэдээлснээр Энэтхэгийн Бутан дахь тагнуул Хятадын ардын чөлөөт армийн цэргүүд тус улсад нэвтэрсэн тухай мэдэгдсэн байна. Тагнуулын мэдээлснээр Хятадын ардын чөлөөт арми гурван отогт цэргээ байршуулснаас гадна Бутаны хоёр ч газар нутагт ажиглалт явуулж байгаа аж. Цэргүүдийг өнгөрсөн сарын 28-ны өдөр Бутанд нэвтэрсэн хэмээн мэдээллээ.
Бутан бол Энэтхэгийн стратегийн гол хамтрагч юм. Мөн Энэтхэг, Хятад улсууд сүүлийн үед дипломат харилцааны түвшинд нэлээд маргаантай байгаа юм. Хэдхэн сарын өмнө Шинэ Дели Бээжинг армийн цэргүүдээ Энэтхэгийн Ладах нутагт хүчээр оруулсан хэмээн буруутгасан юм.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (2)