
Залилангийн хэрэг үйлдсэн Пакистан, Хятад иргэдийг УМБГ-т шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 2011 оны арваннэгдүгээр сард иргэн Ө-өөс Англи улсын “НЕС” байгууллагаас зээл авч өгнө хэмээн 18 мянган ам.доллар залилсан хэрэг гарчээ. Уг хэргийг Пакистан улсын иргэн Х гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн БНХАУ-ын иргэн С автомашин авч өгнө хэмээн иргэн О-гоос 45 сая төгрөг залилжээ. Иймд уг иргэдийг УМБГ-т шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)