Өчигдөр БНХАУ-ын эрх баригчид настай хүмүүсийн эрхийг хамгаалах тухай хууль баталсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Хуульд зааснаар өсөж том болсон хүүхдүүд нь эцэг эх дээрээ тогтмол хугацаанд зочилж байх ёстой гэжээ. Хэрвээ зөрчсөн тохиолдолд шоронд хорих, торгууль оногдуулах зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан байна.
Энэхүү хууль нь нас өндөр гарч, ганцаараа амьдарч буй хөгшчүүдийн асуудлыг шийдвэрлэхэд туслах зориглотой аж. Мөн хойч үеийнхэнд эцэг эхээ асран хамгаалж, сэтгэл санаа болон амьдралын наад захын хэрэгцээг хангахад туслаж, үл тоомсорлохгүй байх сэтгэлгээг суулгах ач холбогдолтой аж.
Шинэ хуулийн тухай мэдээлэл цацагдсаны дараа Хятадын олон мянган иргэн нийгмийн сүлжээ сайтуудаар тохуурхалаа илэрхийлжээ.
Хятадын Засгийн газрын тайлангаар 2010 онд тус улсын 178 сая гаруй иргэн 60 буюу түүнээс дээш насныхан байжээ. 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин өсөхийг эрдэмтэн тогтоосон байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (2)