Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Вашингтоныг Европын холбооны байруудыг тагнаж байсан тухай мэдээлэлд тайлбар хийхийг шаардлаа. “Бид АНУ-ын эрх баригчдыг сэтгүүлд гарсан асуудлаар аль болох хурдан хугацаанд хууль ёсны хүрээнд тайлбар хийхийг шаардаж байна” хэмээн яам мэдэгджээ. Мөн хэрвээ АНУ Европын холбооны байруудыг тагнаж байсан нь батлагдвал тэднийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбооны газруудыг тагнах зорилгоор тусгай программ бүтээж ашиглаж байсан талаар Германы сэтгүүл “Der Spiegel” мэдээлсэн юм. 2010 оны есдүгээр сар гэсэн он сартай, “маш нууц” хэмээн ангилагдсан баримт бичиг Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбоог дипломат зорилгоор Вашингтоноос тагнаж байсныг хангалттай нотолно гэж сэтгүүл мэдэгдмэн билээ. Учир нь чагнах тусгай программыг Европын холбооны барилгууд болон дотоод сүлжээнүүдэд суулгасан байжээ. Тиймээс сүлжээнд АНУ-ын мэдээллийн тусгай ажилтнууд чөлөөтэй нэвтэрч, мэдээлэл авах боломжтой болсон байна.
Вашингтон одоог хүртэл эл асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Д.Идэр

























































