АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений мэдэгдэл үзэл бодлыг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн Жулиан Ассанжийн “Wikileaks” сайт дээр гарчээ. Тэрээр тус сайтад улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгох хүсэлт тавьсан орнуудын нэрсийг зарласан байна. 34 настай Эдвард Сноуден ОХУ-аас гадна Австри, Болив, Бразиль, Хятад, Куба, Финланд, Франц, Герман, Энэтхэг, Итали, Ирланд, Нидерланд, Никарагуа, Норвеги, Польш, Испани, Швед, Венесуэл, Исланди, Эквадор зэрэг 21 улсын эрх баригчдад хүсэлт гаргажээ. Одоогоор дээрх орнууд ямар нэгэн харуи өгсөн талаар мэдээлээгүй байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хэрвээ Сноуден манайд улдэх хүсэлтэй байвал Америкийн түншүүдэд хохирол учруулж мэдэх үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Оросын тусгай албад Тагнуулын төв газрын хүүчин ажилтантай харилцаж ажиллахгүй” хэмээх болзол тавьсан юм.
Энэ нь Эдвард Сноудений өнгөрсөн сарын 23-ны өдөр Москва хотын Шерметовын онгоцны буудалд бууснаас хойшхи анхны мэдэгдэл болж байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)