Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр Москва хотод иржээ. Тэрээр ОХУ-ын нийслэлд Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесын нэрэмжит гудамжийгнээх арга хэмжээнд оролцох юм. Мөн ОХУ-ын нефьтийн форумд төлөөлөгчөөр оролцож байна. Москвагийн нефьтийн форумд оролцсоныхоо дараа Николас Мадеро Минскт Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах аж.
Түүнийг айчлалынхаа үеэр АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений орогнол хүссэн хүсэлтэй холбоотой хэлэлцээг ОХУ-тай зөвшилцөж магадгүй хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. Москва хотын Шерметовын онгоцны буудалд хоргодож буй Эдвард Сноудений орогнол хүссэн 21 орны тоонд Венесуэл багтаж байгаа билээ.
Д.Идэр

























































