Өчигдөр Индонезид 6.1 баллын хүчтэй газар хөдөлснөөр зургаан хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтжээ. Мөн олон зуун барилга байшин эвдэрч сүйдсэнээс гадна хоёр хүн сураггүй болоод байна. Газар хөдлөлтөөр амиа алдсан ихэнх тохиолдол Бенер Мариа дүүрэгт болжээ.
Сумарта аралд газар хөдөлж эхлэнгүүт оршин суугчид гэрээсээ зугатсан байна. Олон мянган хүн буцаж ирэхдээ итгэлгүй байна хэмээн Үндэсний гамшгийн менежментийн агентлаг мэдээллээ.
Д.Идэр

























































