Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэр бүлийнхэн түүний ач хүү Мандлагийн эсрэг гомдол мэдүүлжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр гэр бүлийнхэн нь Мандлаг булшнуудыг хууль бусаар хөндсөн хэмээн үзсэн байна. 2011 онд Мандла өвөөгийнхөө гурван хүүхдийн булшийг гэр бүлийн оршуулгын газраас шилжүүлсэн аж.
Нельсон Манделагийн гэр бүлийн 16 гишүүн хүүхдүүдийнх нь цогцсыг Куну дахь оршуулгын газарт буцаан авчрахыг шаардаж байна. Учир нь булшуудыг Кунуд буцаан авчирснаар уушигны халдвараар эмнэлэгт хэвтэж буй Нельсон Манделагийн сэтгэл санаа амрах болно гэж үзжээ. Претори хотын эмнэлэгт хэвтэж буй Нельсон Мандела өөрийг нь Куну дахь гэр бүлийн оршуулгын газартаа нутаглуулахыг захисан аж.
Харин Мандла энэхүү шаардлагыг эсэргүүцсэн хэвээр байна.
Д.Идэр



























































