Чадын экс Ерөнхийлөгч Хиссен Хабрег Сенегалын эрх баригчид дайны гэмт хэрэгт холбогдуулан яллахаар боллоо. Түүнийг өөрийн үзэл бодлыг эсэргүүцсэн 10 мянга гаруй хүнийг харгис хэрцгийгээр хөнөөсөн хэмээн буруутгажээ. Өнгөрсөн ням гарагт Сенегалийн нийслэл Дакар хотоос баривчлагдсан тэрээр олон мянган босогчдын амийг хөнөөгөөгүй хэмээн мэдүүлсэн байна. Сүүлийн арваад жил Сенегалд амьдарсан Хиссен Хабрег ерөнхийлөгчөөр суусан найман жилийн хугацаандаа харгис бодлого явуулсан хэмээн интерполоор хайж байсан юм.
1990 онд засгаас унасан 70 настай Хиссен Хабре цагаачлан ирснээсээ хойш буюу 2005 оноос Сенегалд гэрийн хорионд амьдарч байсан юм. Тэрээр батлан даалтаар түр хугацаанд суллагдсан байна.
Өнгөрсөн жил НҮБ-ын Олон улсын шүүх түүнийг баривчилж, хэргийг нь шүүх үүргийг Сенегалд өгч байсан удаатай. Сенегалын эрх баригчид олон улсын хүний эрхийн байгууллагуудын шахалтын улмаас түүнийг яллахаар боллоо хэмээн “BBC” бичжээ.
Д.Идэр

























































