Жилин мужийн олон нийтийн талбайн гудамжинд байрлах том дэлгэцээр Хятадын кино гарч эхэлжээ. “The Forbidden Legend: Sex and Chopsticks” хэмээх кино дэлгэцээр 10 минут орчим хугацаанд цацагдсан нь олон хүнийг балмагдуулсан байна. Порно кино цацагдсан нь алдаа байсан хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн байна. Учир нь техникч өөрийн компьютер нь гудамжны дэлгэцтэй холбогдсоныг мэдээгүйн улмаас порно киног үзэж эхэлжээ. Техникч дэлгэц засвартай байгаа хэмээн ойлгосон байна.
Гудамжны дэлгэцийг эзэмшдэг зар сурталчилгааны компани техникчтэй холбогдсоноор порно киног зогсоосон аж. “Сяньхуа” агентлагийн мэдээлснээр ноён Юан Моу алдаа гаргаснаа мэдээд компьютерээ унтрааж, порно киноны хальсийг цонхоороо шидсэн гэжээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)