
“Apple” компани Япон, Тайван, Турк, ОХУ, Мексик, Колумбид худалдааны тэмдэг авчээ. Тус компани одоогоор энэ үйлдлийнхээ тухай тайлбар хийхээс татгалзсан байна.
iPhone ба iPad-ийг үйлдвэрлэгчид “iWatch” төслийг тун нухацтай авч үзэн цахим хэрэглээнд хувьсгал болохуйц шинэ бүтээгдэхүүний довтолгоон хийхээр шийдсэн юм. “Apple”-ийн гол зорилго нь зүгээр нэг бугуйн цаг хийх биш, энэ жижигхэн гэрт өндөр бүтээмжтэй мобилийн төхөөрөмж байрлуулах явдал юм.
Үүнтэй төсөөтэй бодлого компанийн үйл ажиллагааны хөрсөнд олон жил хуралдаж байсан боловч зах зээлд гарахад өнөөдрийнх шиг ойртож байгаагүй гэж эх сурвалж мэдэгджээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)