Боливийн Гадаад хэргийн сайд Девид Чокуэхуанка АНУ-ын нууц мэдээллийг дамжуулагч Эдвард Сноуден Боливийн Ерөнхийлөгчийн онгоцонд байсан гэх мэдээллийг албан ёсоор үгүйсгэлээ. Энэхүү мэдээллийн улмаас Франц, Португал Ерөнхийлөгч Эва Моралесын онгоцыг нутаг дэвсгэртээ орохыг хориглосон байна. Оросын нефьтийн форумд оролцоод буцаж явсан Ерөнхийлөгч Франц, Португалийн хорионы улмаас Австрийн Вена хот руу чиглэлээ өөрчлөн буужээ.
“WikiLeaks” сайт Эдвард Сноудений орогнол хүссэн 20 гаруй орны нэрийг дэлгэхэд Болив улс дунд нь байсан юм. Харин Гадаад хэргийн сайд одоогоор хүсэлт ирээгүй байгаа гэж мэдээлжээ.
Д.Идэр

























































