Их Британи дэлхийд гурван хүний ДНК-тай анхны хүүхдийг бий болгохоор ажиллаж эхэлжээ. Энэхүү төслийг тус улсын Засгийн газраас ивээн тэтгэж байгаа бөгөөд ирэх жил гэхэд үндэсний эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжуулан төслийг эхлүүлэх боломжтой гэж үзэж байна. Өвчний улмаас, тухайлбал булчингийн тэжээлийн дутагдлын улмаас хүүхэдтэй болоход өндөр эрсдэлтэй хүмүүс төсөлд хамрагдах боломжтой аж. Хэрвээ ийм хүмүүс төсөлд оролцохыг дэмжиж, үйл ажиллагаа хуваарийн дагуу эхэлбэл Их Британийн төлөвлөсөн гурван эцэг эхтэй дэлхийн анхны хүүхэд 2015 он гэхэд төрөх юм байна.
Засгийн газрын төлөвлөснөөр жил бүр 10 өвчтөнг төсөлд хамруулах аж. Хүүхэдтэй болох өндөр эрсдэлтэй эхчүүдийг эмчилгээнд явуулж, эрүүл донор ээжийн ДНК-г маш бага хэмжээгээр шилжүүлэн суулгах аж.
Хүний эсийн бөөмд орших ДНК-ийн 99.8 хувь нь бидний гадаад төрх, шинж тэмдгийн тухай мэдээллийг агуулдаг аж. Хүүхэд бүрэлдэхдээ эцэг эхээс ДНК-г өвлөн авдаг ч маш цөөн тохиолдолд эхийн гений багахан хэсэг тэжээлийн эх үүсвэр болох митахондрт шилждэг байна. Ийм явдлаас болж Их Британид жил бүр 6500 гаруй эхийнхээ адил хүүхэд хорт хавдартай эсвэл булчингийн тэжээлийн дутагдалтай төрдөг байна.
Б.Билэгт


























































Сэтгэгдэл (2)