Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морсигийн огцрохоос татгалзсан явдал нь тус улсад иргэний дайныг эхлүүлэх болно хэмээн Сөрөг хүчний үндэсний авралын фронтын төлөөлөгч Халед Даул мэдэгдлээ.Египетийн ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан сөрөг хүчнийхэн болон төрийн тэргүүнийг хамгаалах исламистуудын хоорондох мөргөлдөөн тус улсад одоо ч үргэлжилж байна. Мөргөлдөөнд сүүлийн хоёр хоногт 20 гаруй хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ.
Сөрөг хүчний хуаранд ерөнхийлөгчийн мэдэгдэлийг иргэний дайнд турхирсан хэрэг хэмээн дүгнэж байна. Үүний хариуд Египтийн арми өөрийн ард түмнийг террористууд, радикалууд болон тэнэг хүмүүсээс хамгаалж, үхэхэд бэлэн байна гэжээ.
Д.Идэр

























































