Австрали улсын парламентын сонгуульд Жулиан Ассанжийн нам оролцохоор бүртгүүлсэн талаар “Guardian” агентлаг мэдээллээ. Викиликс намыг өдгөө Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоргодож буй Жулиан Ассанж үндэслэсэн юм. Викиликс намын нэр дэвшигчид Австралийн гурван мужид өрсөлдөх аж. Эдгээр мужийг Виктория, Шинэ Өмнөд Уэльс хэмээн таамаглаж байна. Мөн тус нам Шинэ Уэльс мужаас гишүүдээ парламентын дээд танхимд нэр дэвшүүлэх талаар Сонгуулийн комисс мэдээлсэн байна.
Австралийн парламентын сонгууль ирэх есдүгээр сарын 14-нд болохоор товлогдсон билээ.
Д.Идэр

























































