Камбож улсад өчигдөр зургаан настай охин шувууны ханиадаар амиа алджээ. Энэ нь Камбожид 2013 онд шувууны ханиадаар амиа алдсан ес дэх хүн боллоо хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Тус улсад H5N1 вирусээр энэ жил 13 хүн халдварлажээ. Харин 2005 оноос хойш тооцоолбол нийт 34 хүн халдвар авсан байна.
Албаны хүмүүсийн хэлснээр өмнөд хэсгийн Кампот мужийн тосгоноос эмнэлэгт хүргэгдсэн охин тэжээвэр шувууны махаар хооллож байжээ. Эмчилгээг яаралтай эхэлсэн боловч халдвар аваад удсан учраас оройтсон байжээ.
Шувууны ханиад нь шувуунаас гадна шувуунаас хүнд халдварлах аюултай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр шувууны ханиадаар дэлхийн хэмжээнд 2003 оноос хойш 376 хүн амиа алдсан аж.
Д.Идэр

























































