Өмнөд, хойд хөршүүд “Тэнгисийн харилцан ажиллагаа 2013” цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байна. Японы тэнгист болох сургуулилтад цөмийн эсминец хөлөг онгоц болон цэргийн далбаат онгоцнууд оролцох аж. Хятадын талаас дөрвөн цөмийн эсминец хөлөг онгоц, цэргийн далбаат хоёр онгоц болон хөлөг онгоцны хангамжийн цогцолборын хамт оролцуулах тухайгаа мэдэгдсэн байна.
Хамтарсан сургуулилтын гол зорилго нь Орос, Хятадын цэргийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэнгисийн хамтарсан ажиллагааг боловсронгуй болгох гэлээ.
Д.Идэр

























































