Каир хотноо Египетийн Зэвсэгт хүчний Хямралын асуудал эрхлэх штабын хуралдаан өчигдөр эхэлжээ. Хуралдааны дүнгээр Үндсэн хуулийн асуудал болон Ерөнхийлөгч Мохаммед Морсийг огцоруулах тухай зарлан мэдээлж болзошгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.Даваа гаригт Египетийн зэвсэгт хүчний командлалаас хатуу шаардлага тулгаж, улс төрчдэд эмх замбараагүй байдлыг зохицуулахад 48 цаг олгосон юм. Өчигдөр Ерөнхийлөгч Мохаммед Морси энэ шаардлагыг биелүүлэхээс татгалсан билээ.
“Ал Араб” телевизийн сувгаар мэдээлснээр одоо Морси Эль-Кубба ордноос явж, Миср-эль-Гедидэд байрлаж байгаа гэлээ. Жагсагчид Тахрир талбайгаас тийшээ яван очиж, цуглаан хийх бодолтой байна.
Д.Идэр

























































