Энэтхэгийн Засгийн газар хүн амынхаа гуравны хоёрт хөнгөлөлттэй үнээр
хүнс олгох томоохон хөтөлбөрийг сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлэх тухай
ярилцаж байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын хуулийн төслөөр сар тутамд
ойролцоогоор 800 сая ядуу иргэнд 5 кг хямд үр тариаг үнэгүй олгох аж.

Энэтхэгийн Засгийн газар хүн амынхаа гуравны хоёрт хөнгөлөлттэй үнээр хүнс олгох томоохон хөтөлбөрийг сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлэх тухай ярилцаж байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын хуулийн төслөөр сар тутамд ойролцоогоор 800 сая ядуу иргэнд 5 кг хямд үр тариаг үнэгүй олгох аж.
Сөрөг хүчнийхэн сонгуульд ялахын тулд бодлогогүй хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ хэмээн эрх баригч намыг шүүмжилсэн байна. Энэхүү хөтөлбөр нь Энэтхэгийн санхүүгийн салбарт ихээхэн хүндрэл авчрах болно гэж үзжээ.
Хөтөлбөрт тосгоны хүн амын 75%, хотын хүн амын 50% хамрагдана гэж тооцоолжээ. Энэтхэг улс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл одоо хүнсний хангамжид төсөвлөдөгөөс хоёр дахин их буюу 23.9 тэрбум ам.доллар шаардлагатай болох юм. Харин Засгийн газар мөнгө асуудал биш хэмээн мэдэгдэж байна.
Д.Идэр