Бельгийн хаан хоёрдугаар Алберт хаан ширээнээсээ татгалзаж буйгаа
мэдээллээ. Үндэсний телевизээр хийсэн мэдэгдэлдээ 79 настай эзэн хаан
хунтайж Филиппд хаан ширээгээ залгамжлуулах болсонтой тухайгаа
тайлбарласан байна.

Бельгийн хаан хоёрдугаар Алберт хаан ширээнээсээ татгалзаж буйгаа мэдээллээ. Үндэсний телевизээр хийсэн мэдэгдэлдээ 79 настай эзэн хаан хунтайж Филиппд хаан ширээгээ залгамжлуулах болсонтой тухайгаа тайлбарласан байна.
Тэрээр 53 настай хүүдээ Бельгийн үндэсний өдөр буюу энэ сарын 21-ний өдөр хаан ширээгээ залгамжлуулна гэлээ.
Мөн эзэн хаан Алберт энэхүү албыг үргэжлүүлэн хашихад түүний эрүүл мэнд хангалттай биш байгаа талаар өгүүлжээ. Тэрээр 1993 оны наймдугаар сарын есний өдөр Бельгийн зургаа дахь хаанаар өргөмжлөгдсөнөөс хойш 20 жилийн турш эзэн хаан албаа нэр хүндтэйгээр хашсан байна.
Д.Идэр