
Нийслэл орчмын Туул гол үерлэж, аюултай төвшинд хүрснийг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байгаа. Тухайлбал, уржигдар Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4.5 километрт байдаг амралтын газрын орчимд морьтой хоёр иргэн гол гатлах гэж байгаад амь насаа алджээ. Онцгой байдлын аврагчид 14 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас хоёр километр гаруй голын дунд салаанаас, 53 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас таван километр гаруй зайгаас олсон байна. Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар есөн удаагийн тохиолдлоор 11 хүн амиа алджээ.
Д.Ундрах /24tsag.mn/