Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэр бүлийн 16 гишүүн ач хүү Мандлаг нь булшны хэрэгт буруутган шүүхэд дуудсан билээ. Өчигдрийн шүүх хурлаар Мандлаг буруутай хэмээн үзэж гэр бүлийн шаардлагыг биелүүлэхийг даалгажээ. 2011 онд Мандла өвөөгийнхөө гурван хүүхдийн булшийг гэр бүлийн оршуулгын газраас шилжүүлсэн юм.
Нельсон Манделагийн гэр бүлийн гишүүд хүүхдүүдийнх нь цогцсыг Куну дахь оршуулгын газарт буцаан авчрахыг шаардсан билээ. Учир нь булшуудыг Кунуд буцаан авчирснаар уушигны халдвараар эмнэлэгт хэвтэж буй Нельсон Манделагийн сэтгэл санаа амрах болно гэж үзжээ. Претори хотын эмнэлэгт хэвтэж буй Нельсон Мандела өөрийг нь Куну дахь гэр бүлийн оршуулгын газартаа нутаглуулахыг захисан аж.
Д.Идэр

























































