Өчигдөр АНУ-ын Төрийн Департмент Египет дэх Элчин сайдын яамныхаа нэн
чухал үүрэггүй албан хаагчдыг гэр бүлийн хамт буцаан шилжүүлэх тушаал
гаргажээ.

Өчигдөр АНУ-ын Төрийн Департмент Египет дэх Элчин сайдын яамныхаа нэн чухал үүрэггүй албан хаагчдыг гэр бүлийн хамт буцаан шилжүүлэх тушаал гаргажээ. Энэхүү шийдвэр нь Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцрохыг шаардсантай зэрэгцсэн эмх замбараагүй байдалтай холбоотой юм.
“Египет дэх нийгэм болон улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас Төрийн Департмент АНУ-ын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй нэн чухал үүрэггүй албан хаагчдыг гэр бүлийн хамт буцаан шилжүүлэхийг үүрэгдлээ” хэмээн эрх баригчид мэдээлжээ.
Мөн Америкийн иргэдийг Египетэд аялахгүй байхыг анхааруулсан байна.
Д.Идэр