
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн урд барилгын дээвэр хуурч, зогсоол дээр байсан хоёр машин дээрээс унасан байна. Үүний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгдэж шалгуулахад Магнай трейд ХХК-ийн автобаазын барилгын дээвэр салхинд унаж, автомашины зогсоолын талбайд байсан бага оврын автобус, прус загварын автомашин дээр унажээ. Улмаар автобусны хаалганы шил хагарсан, прус загварын автомашины буруу талын хойд хаалга хонхойж сэвтсэн байсныг замын Цагдаагийн бүрэлдэхүүний хамт шалгаж зохицуулалтын арга хэмжээ авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)