Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал
тун муу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Нийслэл Претори хотын
эмнэлэгт хэвтэж байгаа тэрээр төхөөрөмжийн тусламжтайгаар л амьсгалж
байгаа гэлээ. 94 настай Нельсон Мандела өөрөө амьсгалж чадахгүй болоод
зургаан өдөр өнгөрч байгаа аж.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал тун муу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Нийслэл Претори хотын эмнэлэгт хэвтэж байгаа тэрээр төхөөрөмжийн тусламжтайгаар л амьсгалж байгаа гэлээ. 94 настай Нельсон Мандела өөрөө амьсгалж чадахгүй болоод зургаан өдөр өнгөрч байгаа аж.
Түүний гэр бүлийн 16 гишүүн нь хүүхдүүдийнх нь булшийг гэр бүлийн оршуулгын газарт буцаан авчрахыг шаардаж ач хүү Мандлаг нь шүүхэд дуудсан юм. Шүүх хурлын үеэр гэр бүлийн гишүүний мэдээлсэнчлэн Нельсон Манделагийн таалал төгсөх өдөр тун ойрхон байгаа гэжээ.
Өнгөрсөн сарын наймны өдөр уушигны халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн Нельсон Манделагийн биеийн байдал 23-ны өдрөөс улам муудсан байна.
Д.Идэр