Өнгөрсөн хоногт объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн зургаа, усны ослын нэг, мэдээллийн хоёрдуудлага ирж, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Бага тойруугийн гудамж 12 дугаар байр дугаар байранд утаа гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасаг очиход иргэн Ч /39 настай эмэгтэй/ цахилгаан зуухан дээр савтай зүйл залгаатай орхиж согтуу унтаж байсныг гэрийнх нь цонхоор орж, утааг гадагшлуулж аюулгүй болгосон байна.Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол 13 дугаар байранд гурван давхарт айлаас утаа гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад иргэн Э, Б нар /согтуу/ цахилгаан зуухан дээр савтай зүйл залгаатай орхиж согтуу унтаж байсныг аюулгүй болгожээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Шинэ өглөө хотхоны 127 дугаар байранд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийгнхан очиход иргэн Б согтуу цахилгаан зуухан дээр савтай зүйл залгаатай орхисоноос шатаж байсныг унтраасан байна.
Энэ мэт цахилгаан зуух залгаатай орхиод мартах тохиолдлууд ихэсчээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































