
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны гадна тал шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход шинээр барьж буй 12 давхар барилгын баруун талын гадна хэсгийн 1-12 давхар хүртэл 360м2 хөөсөнцөр, вакум цонхнууд шатаж байсныг унтраажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын гудамжинд байшин шатжээ. Ингээд Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)