Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн гүүр, Тэнгэрийн энерги амралтын газрын урд Туул голын усанд машин суусан байсныг Онцгой байдлынхан шуурхай ажиллаж гаргажээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Д-ийн “Стана” загварын бага оврын нийтийн тээврийн зориулалттай автомашин Туул голын дунд хэсэгт суусан байсныг татаж аюулгүй болгожээ.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны ард Туул голын усанд Швед улсын иргэн 44 настай, эрэгтэй усанд осолдсон байж болзошгүй, голын эрэг дагуух Бургас руу ороод алга болчихлоо гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасаг очиж ажиллажээ. Ингээд Их тэнгэрийн ард талын автозам дагуух жалганы ойролцоо эсэн мэнд /согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн орчны харьцаа байхгүй/ олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































