Холбогдох байгууллагаас цаг агаарын болон ослын талаарх
сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хэлбэрээр
тогтмол хүргэж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй,
аюулгүй байдлаа хангадаггүй, гарц гарамгүй газраар гол гатлах гэж
оролддог, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ордог зөрчил
дутагдлууд, мэдээллүүд НОБЕГ-т ирсээр байгаа аж.

Холбогдох байгууллагаас цаг агаарын болон ослын талаарх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хэлбэрээр тогтмол хүргэж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй, аюулгүй байдлаа хангадаггүй, гарц гарамгүй газраар гол гатлах гэж оролддог, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ордог зөрчил дутагдлууд, мэдээллүүд НОБЕГ-т ирсээр байгаа аж.
Мөн завьт эргүүл хийж байхад голын эрэг дээр бага насны хүүхдүүд олноор өдрийг өнгөрүүлж байгаа нь эцэг эхчүүд бага насны хүүхдэд хараа хяналт тавихгүй байгааг харуулж байна.
Иймд иргэд, амарч зугаалж байгаа иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж үерлэсэн голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж бага насны хүүхдийг тодорхой хариуцах хүнгүйгээр гол усруу явуулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/