Өчигдөр Каир хотноо Египетийн зэвсэгт хүчнийхэн яаралтай хурал зарласан билээ. Энэхүү хурлаар Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, төрийн эргэлт эхлүүлжээ. Египетийн засгийн эрхийг авсан арми анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчөө огцруулсныг зарлаж, түр Засгийн газрыг ч байгуулна гэсэн байна. Тус улсын ард түмэн ч зэвсэгт хүчнийхний шийдвэрийг дэмжиж, ерөнхийлөгчийг огцсорныг тэмдэглэн олон мянган хүн Тахрирын төв талбайд цугларсан байна. Иргэд дуу нийлүүлэн орилж, салют буудуулжээ.
Армийн тэргүүн Жен Абдулфатта Сиси үндэсний телевизээр хйисэн мэдэгдэлдээ ноён Морси харилцан ойлголцохоос татгалзсан учраас албан тушаалаас нь огцруулж байна гэж зарлажээ. Мөн тэрээр төрийн эргэлтээр Үндсэн хуулийг өргөжүүлж, түр Засгийн газрыг байгуулж, удахгүй сонгууль явуулна гэж мэдэгджээ.
Мөн төрийн эргэлттэй холбогдуулан Лалын ахан дүүс бүлэглэл болон 300 гаруй улс төрчийг баривчлах тушаал өгсөн тухай барууны хэвлэлүүд бичиж байна.
Мохаммед Морси одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мохаммед Морсиг огцруулсантай холбогдуулан Египетэд өгөх 1.5 тэрбм ам.долларын тусламжийг эргэн харах шаардлагатай боллоо гэж мэдэгджээ.

Д.Идэр

Сэтгэгдэл (3)