Өнгөрсөн шөнө Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж төрийн эргэлт зарласан. Эргэлт зарлахаас өмнөх дөрвөн өдрийн жагсаалын үеэр Тахрирын талбайд 100 орчим эмэгтэй бэлгийн халдлагад өртсөн талаар Хүний эрхийн төв мэдээллээ. Нью-Йорк хотод төвтэй хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Тахрирын талбай дах жагсаалын үеэр багадаа 91 эмэгтэй бэлгийн халдлагад өртсөн байна. Зарим нь хүчиндүүлсэн тохиолдол ч гарсан аж.
Мөн халдлагад өртсөн олон эмэгтэй хагалгаанд орох шаардлагатай болсон байна. “Жагсаалыг далимдуулсан танхай этгээдүүд эмэгтэйчүүд рүү халдахдаа төмөр, сандал, мод барин дайрсан. Зарим нь хутгатай байсан” хэмээн мэдээлжээ.
Д.Идэр





























































