Гурван удаагийн үйлдэлтэй бусдаас эд зүйл залилсан этгээдийг илрүүлжээ. 2013 оны 4, 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн найм, нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэдрүү хамаатан садан нь байна гэж утсаар ярьж мөнгө залилсан хэрэг гарчээ. Ингэхдээ иргэдрүү үл таних эмэгтэй бусдын нэрийг барьж дансаар гурван удаагийн үйлдлээр мөнгө завшсан байна. Тодруулбал, Н гэгч нь 300, 500, 350 мянган төгрөгийг иргэдээс залилан авчээ. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































