Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо Баянхошууны хуучин эцсийн буудлын ойролцоо Хаан банкны хажууд согтуу эмэгтэйчүүд зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгахад 39 настай эмэгтэй Э-г 29 настай эмэгтэй согтуурсан үедээ бусадтай бүлэглэн биед нь гэмтэл учруулжээ. Хэргийг Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн ажилтнууд шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































