Өнгөрсөн шөнө төрийн эргэлт хийсэн Египетийн арми Лалын ахан дүүс намын удирдах албаныхныг баривчилж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Одоо мэдэгдэж буйгаар тус намын дэд дарга Рашад Баёоумиг баривчилсан байна. Мөн Эрх чөлөө, шударга ёс намын тэргүүн Саад эл Кататниг баривчилжээ. Тэднийг баривчилсан шалтгаан нь 2011 онд Хосни Мубаракын эсрэг үймээний үеэр шоронгоос хоригдлууд оргосон хэрэгт буруутгасан байна. 2011 оны нэгдүгээр сард Лалын ахан дүүсийн 30 гаруй гишүүн шоронгоос оргосон юм.
Баривчилгааг Лалын ахан дүүс намаас сонгогдсон Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулсныг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа эхлүүлжээ. Одоо Морси хаана байгаа нь тодорхойгүй байна.
Мөн тус намын удирдах албан хаагчдыг хил гарахыг хориглосон гэлээ.
Д.Идэр

























































