Өнгөрсөн шөнө төрийн эргэлт хийсэн Египетийн шинэ ерөнхийлөгчийн нэр тодорчээ. Түр Засгийн газрын тэргүүнээр тус улсын үндсэн хуулийн танхмын тэргүүн шүүгч Адли Мансоурыг нэрлэлээ. Тэрээр орн нутгийн цагаар пүрэв гаргийн 10:00 цагт тангараг өргөх аж. Өчигдөр Египетийн армийн тэргүүн Жен Абдул Фатта ал Сиси төрийн эргэлт хийж Мохаммед Морсиг Ерөнхийлөгийн суудлаас огцруулж буйг орон даяар зарласан юм. Тэрээр “Чөлөөт сонголтоор сонгогдсон анхны удирдагч Морси ард түмний шаардлагатай нүүр тулахаас татгалзсан учир албан тушаалаас нь огцрууллаа” хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч огцорсныг дэмжин өнгөрсөн шөнө олон зуун мянган хүн Тахрирын талбайд баяраа тэмдэглэсэн юм. Энэ үеэр Морсигийн дэмжигчид жагсагчидтай мөргөлдөж 10 гаруй хүн амиа алджээ.
Д.Идэр

























































