Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Батлан хамгаалахын яамны байшинд хорионд байлгаж байгаа гэлээ. Армийнхан ерөнхийлөгчөөс гадна түүний Лалын ахан дүүс намын дарга нарыг баривчилсан юм. Мөн Египет улсад лалын телевизийн бүх сувгийг хаагаад байна.
Түр Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Адли Мансоур орон нутгийн цагаар пүрэв гаргийн 10:00 цагт тангараг өргөх юм.
Ерөнхийлөгчийг дэмжигчид төрийн эргэлтийн жагсаалын үеэр эсэргүүцэгчидтэй мөргөлдсний улмаас багадаа 32 хүн амь үрэгдэж, 350-иад хүн шархдаж бэртсэн байна.
Д.Идэр

























































