Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, Үндсэн хуулийн шүүхийн удирдагчийг шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр томилсноос хойш нефть, алтны үнэ нэмэгдэж эхэллээ. Нью-Йорк хотын хөрөнгийн биржүүдэд ирэх сард худалдаалах нэг баррель нефтийн үнэ 1.7 хувиар нэмэгдэж, 102.24 ам.доллар болжээ. Энэ нь 2012 оны 5-р сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм гэж “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.
Өнөөдөр худалдааны хэмжээ бага байсан ч гэрээ хэлэлцээрт нефтийн үнэ найман центээр нэмэгджээ. Өчигдөр Египетийн байдал хурцадсантай холбогдон унци алтны үнэ нэг хувиар өсөн нэмэгдэж, өнөөдөр мөн 0.2 хувиар нэмэгдэн 1254 долларт хүрчээ.
Египет дэх Суэцийн суваг бол нефтийг Газрын Дундад тэнгист тээвэрлэх чухал зам юм.

























































